Балбын Майти байгууллага нь наймаалаагдсан охид, эмэгтэйчүүдийг замд нь аврах ажиллагааг сайжруулах талаар Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Хилээр гарч байх үеэр тэднийг дагалдан яваа хүмүүсийг цагдаа шалгаж байхад Майти-гийн ажилтнууд охид, эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах байдлаар хилийн цагдаа нарт тусалж ажилладаг. Ийнхүү Майти өөрийн оролцооны явцад наймаалагдсан охид, эмэгтэйчүүдэд хорогдох байр болон бусад үйлчилгээ үзүүлэх үүднээс Балба, Энэтхэгийн хил дагуу дайран өнгөрөх гэр майхангаар үйл ажиллагаа явуулдаг байна. Майти-гийн энэ үйл ажиллагаа нь зөвхөн хүн наймаалах гэмт хэргийн золиос болсон хэдэн мянган хүнийг аварснаар хязгаарлагдахгүй. Энэхүү тактик нь хүн наймаалагчдын эсрэг байцаан шийтгэх (шүүн таслах) ажиллагааг явуулж, гэмт хэрэгтнүүдийн эсрэг арга хэмжээ авах талаар орон нутгийн удирдлагад шахалт үзүүлсэн ихээхэн үр дүнтэй болсон байна.
Хүн наймаалах нь Балбын хувьд маш ноцтой асуудал болоод байна. Майти-гийн гаргасан судалгаагаар өнөөдөр хүчээр хил гарган наймаалсны уршгаар 200.000 балба охид Энэтхэгт биеэ үнэлэн амьдарч байна. Энэтхэгийн болон олон улсын зах дээрх биеэ үнэлэгчдийн эрэлт хэрэгцээ ихсэхийн хирээр охид наймаалах ажиллагаа Балбад ид цэцэглэж байна. Эмэгтэйчүүдийн өдөр тутмын сонинд дурьдсанаар жилд дунджаар 5-7 мянган балба охид, эмэгтэйчүүд Энэтхэгийн шөнийн цэнгээний газруудад хүчинд автан бие үнэлэн амьдарч байна. Нийтдээ 150 мянган балба эмэгтэйчүүд хүн наймаалагчдад өртсөн гэсэн тооцоог гаргажээ.
1993 оны 11-р сард багш, сэтгүүлчид болон нийгмийн ажилтнууд нэгдэн охид наймаалахтай тэмцэх зорилготой нэгдэснээр Майти-ийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Хүн наймаалахтай тэмцэх нэг гол арга нь наймаалагдчыг хилээр гаргахгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажил юм. Заримдаа хилийн цагдаа нар хохирогсдыг таньдаг боловч гэмт этгээдүүдийг баривчилж чаддаггүй. Нөгөө талаар авлигад өртсөн албан тушаалтнууд сэжиг бүхий ажиллагаа байсаар байхад нүдээ аниад өнгөрдөг. Майти хүн наймаалахтай тэмцэх өөрийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд Засгийн газрыг нөлөө бүхий (маш чухал) түншээ гэж үзэж хүн наймаалахаас урьдчилан сэргийлэх хилийн ажиллагаанд нягт хамтарч ажилладаг байна. Засгийн газрын зүгээс Майти-д хилийн цагдаатай хамтарч ажиллах

