Иргэдийн нэхэмжлэлийг үндэслэн эрүү шүүлтийн хохирогсдын эрхийг нь нөхөн сэргээх
Syndicate content
Printer-friendly versionPrinter-friendly versionSend to friendSend to friend

Шударга ёс, хариуцлагын төвөөс эрүү шүүлт аль оронд гарснаас үл хамаарч эрүүдэн шүүгчдийн эсрэг хэрэг үүсгэх тухай АНУ-ын Холбооны хуулийг үндэслэн эрүү шүүлтийн хохирогсдод тусалж байна. Энэхүү тактик нь эрх нөхөн сэргээх (хохирлыг барагдуулах) ажиллагааг эрүүдэн шүүгчийн эсрэг гаргаж болдог гэдгийг харуулж байна. Эдгээр хуулийг бий болгох, тэдгээрийг хэрэгжүүлэхдээ засгийн газар хохирогсдод шударга хандах, мөн хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутай этгээдийг илчлэх (хариуцлага хүлээлгэх) үүргээ харуулах ёстой. 2002 оны зун Флоридагийн шүүхийн шийдвэрээр 1979-1983 оны хооронд

Сальвадорын аюулгүйн албаны эрүү шүүлтэд өртөж амьд үлдсэн Сальвадорын гурван иргэнд 54.6 сая ам.долларын нөхөн олговор гаргуулахаар болсон байна. Эдгээр хүмүүс цэргүүдийн командлагч өөрсдийг нь эрүүдэн шүүж байсан генералуудын эсрэг шүүхээр давж заалдсан юм. Ингэхдээ “Командын хариуцлага буюу гадаадын командлагч өөрсдийн цэргүүдийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ” гэсэн номлолыг иш үндэс болгосон байна. Энэхүү командын хариуцлагын номлолыг дэлхийн 2-р дайны дараа Токиог шүүх хурал дээр хамгийн сүүлд хэрэглэсэн болно.

Иргэний энэ нэхэмжлэл болон бусад үндэслэлүүдийг “Эрүү шүүлтийн хохирогсдыг хамгаалах тухай хууль” (1991), “Гадаадын иргэдийн гаргасан зөрчлийн тухай хууль” (1789)-ийн дагуу гаргажээ. -Гадаадын иргэдийн гаргасан зөрчлийн тухай хууль”-иар үндэсний хууль тогтоомж болон АНУ-ын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд гадаадын иргэдийн өмнөөс гомдлыг авч хэлэлцэх эрхийг АНУ-ын холбооны шүүхүүдэд олгосон байна. 1980 оны эхээр НУ-ын шүүхүүд эрүү шүүлт зэрэг хүний эрхийн хүнд зөрчлүүд нь үндэсний хууль тогтоомжийг зөрчиж байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд иймэрхүү зөрчлийн талаарх нэхэмжлэлийг авч хэлэлцэх болно гэжээ. “Эрүү шүүлтийн хохирогсдыг хамгаалах тухай хууль”-иар эрүүдэн шүүсэн болон шүүн таслалгүйгээр “жэнхэнэ эсвэл түр зуурын эрх мэдэл бүхий, мөн … эсвэл аль нэг үндэстний” этгээдийн эсрэг АНУ-ын иргэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Дээрх хуулиудын дагуу эрүү шүүлт үйлдсэн этгээд шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийн тулд харъяаллын дагуу АНУ-ын нутаг дэвсгэр дээр байх ёстой.

Шударга ёс, хариуцлагын төвийн хамгийн сүүлийн нэхэмжлэл нь эрүүгийн гэхээсээ илүү иргэний шүүхээр голлон шийдвэрлүүлсэн байна. Учир нь АНУ-д зөвхөн Шүүх яам эрүүгийн ял шийтгэл ногдуулах эрхтэй байдаг. АНУ-д эрүү шүүлтийн хэргийг хаана үйлдэгдсэнээс үл хамаарч эрүүгийн хэргийг шүүхээр авч хэлэлцэх эрх мэдлийг зөвхөн 1994 онд хүчин төгөлдөр болсон хуулиар олгосон байна. Нэхэмжлэл гаргах

Contact Information
Organization: 
The Center for Justice and Accountability (CJA)
Country or Region: 
United States of America

    light bulbRead more innovative tactics used by human rights practitioners!